Экстрим спортын “Ажнай” клуб байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Экстрим спортын “Ажнай” клуб байгуулагдлаа

Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын санаачлагаар экстрим спортын “Ажнай” клуб байгуулагджээ.

Тус клуб нь уулын спорт, ханан хад, уулын цана, дугуй гээд экстрим спортын төрөлд мэргэжлийн тамирчин бэлтгэж, олон улсын хэмжээнд өрсөлдөх, энэ төрлийн спортыг сонирхогчдын дунд хөгжүүлэхэд чиглүүлж үйл ажиллагаагаа явуулах юм.

Экстрим спортын “Ажнай” клубыг үүсгэн байгуулахад Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой” компанийн захирал Р.Сэддорж нар дэмжлэг үзүүлж, өвлийн спортыг мэргэжлийн төвшинд хөгжүүлэхэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлжээ.

Байгуулагдаад удаагүй байгаа ч “Ажнай” клубын тамирчид цасан зам дахь томоохон амжилтуудаа гаргаж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Sky resort open” тэмцээнд тус клубын тамирчид амжилттай оролцон, “Ажнай” клубын тамирчин Г.Лувсанданзан уулын цанын төрөлд, “Ажнай” клубын тамирчин Б.Батцог сноубордын төрөлд тус тус тэргүүлж, клубынхээ анхны амжилтуудыг гаргалаа.

Г.Лувсанданзан бол Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн дүү бөгөөд уулын цанын мэргэжлийн тамирчин юм. Өдгөө Японд суралцахын хажуугаар цанын спортоороо тууштай хичээллэж буй Г.Лувсанданзан амралтаараа Монголд ирээд байгаа юм.

Б.ЭНХ

Уулын цанын тамирчин Г.Лувсанданзангийн зургаас





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж