НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн улс орны байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр болгон зарласнгы дагуу энэ жил анх удаа тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч мөн анх удаагаа энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яам тус өдрийг угтан "Агнасан бус амьд амьтнаараа бахархая" сэдвийн дор аян өрнүүлж, аяныг хэвлэлийнхэн идэвхтэй дэмжжээ. UBS, TV9, TV8, ETV телевизүүд Өнөөдөр, Зууны мэдээ сонин зэрэг 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэн зургаан төрийн бус байгууллагатай хамтран аяныг идэвхтэй зохион байгуулсан байна. Өнөөдрийн болсон хэвлэлийн бага хуралд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд дарга Ц.Тулга оролцож, амьтан, ургамал хамгаалах өдрийг угтаж хийсэн ажлаа танилцууллаа. Тус яамнаас цахим ертөнцөдагнасан амьтны зураг, бусад мэдээллийг нийтлэхгүй байхыг уриалжээ. Мөн амьтны тухай хуулиар агнаж болохгүй амьтан агнасан тохиолдолд хуулиар хүлээх хариуцлагыг чангатгасан тухай мэдээлэл хүргэв. Түүнчлэн Говь-Алтай, Увс,Ховд, Хэнтий, Өмнөговь аймгууд энэ өдрийг угтан аймагтаа дэлхийн ан амьтан хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас үнэг, хярс, тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг хориглосон хуулийг Төрийн бус байгууллагууд идэвхитэй дэмжих болжээ.
The Nature Concervancy байгууллагал гэхэд Засгийн газартай хамтран ажиллахаар болж, Монголд нутагшсан цагаан зээрийг хамгаалах зорилгоор судалгаа хийн орчныг сайжруулж ан амьтнаа хамгаалах чиглэлээр ажилладаг юм байна. Тус байгууллагынхан цаашид ч ан амьтныг хамгаалах үйлст оролцоно гэдгээ мэдэгдлээ. Бусад төрийн бус байгууллагуудын зүгээс ан амьтнаа хайрлах, арьсан эдлэл, ангийн үслэг эдлэл өмсөхгүй байхыг нийтэд уриалсан юм.