адгууст зориудаар буюу гипнозоор нойр үүсгэж болно. Адгуус амьтанд
гипнозын нойр бол биологийн хэвийн үзэгдэл юм. Шавьж шувуу бусад амьтанд
хуурамч рефлекс гэж байдаг. Аюул ойртоход зарим нь хөдлөхөө больж
хярдаг. Энэ бол амьтны гипноз буюу хамгаалах рефлекс юм.
Шувуунд гипнозын байдал үүсгэх хялбархан, яадаг гэвэл шувууг
гартаа зөөлөн бариад хэвийн биш байдалд оруулахын тулд гэдрэг харуулж
хэсэг зуур нүдийг нь таглана. Ингэхэд шувуу чимээгүй болж хэвийн бус
байдалд хөшсөн мэт л болно. Өөрөө хийж үзсэн болохоор сайн мэднээ.
Харин гипнозыг хүнд хийхдээ үгээр итгүүлэн хийнэ.Үг бол хамгийн
хүчирхэг цочруул бөгөөд тархины гадрын ямар ч хэсэгт хөөрөл сааталыг
үүсгэж чадна. Гипнозод орсон хүн гадаад байдлаараа үнтсан хүнтэй
төстэй.
Үүнд: Нүдээ аньж булчин болон дотоод эрхтний үйл ажиллагаа
буурсан байна. Гипнозын нойрыг жирийн нойр хүрдэгтэй ойролцоо нөхцөлөөр
үүсгэж болно. Энэ чимээ аниргүй байдал биеийн таатай байрлал эмчийн
бүүвэйлэх нэгэн аялгуут дуугаар НОЙРСООРОЙ УНТААРАЙ гэх зэрэг үгийг
олон дахин давтах зэрэг болно. Ингэхэд мөн тоолж болно. Энэ нь илүү үр
дүнтэй байдаг. НЭГ…. НОЙРСОЖ БАЙНА УУ………… ХОЁР
………….ТАВТАЙ УНТААРАЙ……….. ГУРАВ………… гэх мэт.