
Би урд хөршийнхний тахианы махны аж ахуйдаа генетикийн өөрчлөлтөөр дөрөв таван хөлтэй болгосон тахианы зургийг үзэж эгээтэй л ухаан алдчихсангүй. Зарим хүмүүс Америк тахианы мах нь арай ийм биш байх ч гэх юм. Яг үнэндээ, арай боловсон нэрлэгдээд байгаа биотехнологи буюу ГӨХ үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн талаас илүү хувийг өнөө сайн нэрт АНУ дангаар эзлэж байна. ГӨХ-ын эх нутаг болсон Америкаас бусад ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Япон, Европын холбооны орнуудад GMO гэсэн гурван үсгийг шошгон дээрээ заавал ч үгүй тавих хуультай байдаг. Манай орны хувьд дөрөвдүгээр сараас мөрдөгдөх хүнсний тухай хуульд импортоор орж ирэх ГӨХ бүтээгдэхүүнүүдийг бүртгэн, био аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газраас олон нийтийн сайтаар мэдээллэх гэнэ. Харин Америкаас орж ирдэг тахианы мах гэлтгүй ер нь бүх л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ГӨХ-ын гар хүрээгүй гэж байхгүй л болов уу? Учир нь тэд ГӨХ гэх шошго тэмдэглэгээ хийхгүй байх ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ улс. Цаашлаад хүн төрөлхтөн бидэнд АНУ юуг санал болгоод байна вэ?