2000 долларын цалинг бага бэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

2000 долларын цалинг бага бэнэ

Монголд олигтой хийсэн бүтээсэн юмгүй
худлаа шаагаад явж байхад  дундаж цалин 500 орчим мянган төгрөг. Нөгөө
газраа юм уу эсвэл тухайн салбартаа жаахан удаан ажиллаад эхэлвэл
дээшлээд 650 хавьцаа байгаа болов уу? Монголдоо баклаврын зэрэг
хамгаалсан дундаж компанид ажилладаг дундаж гаруудын хувьд иймэрхүү
байгаа.

Тэгвэл Зүүн
өмнөд Азийн орнуудад ямар ч хамаагүй нэг шаалтуур сургууль төгссөн,
халтар хултар англи хэлтэй бол доод тал нь 800 орчим, ер нь дундажлаад
аваад үзвэл 1 сая орчим төгрөгний цалин аваад байх шиг байна. Ажилласан
жил, мэргэшсэн чиглэл нь хийж байгаа ажилд нийцэхээр бол 1,2 сая
төгрөгний цалин өгье манайд ажиллаач гэж царай алдах компаниуд цаана
чинь хогоороо байна.

Яаж ийж
байгаад хамаагүй Англи, Америк, Австрали, Канадад мастер хийсэн залуусын
хувь 1000 долларын цалин өгье манайд ажилла гэвэл бараг урдаас нь
салаавч гаргана. Төгрөгөөр бол 1,4 сая орчим гэсэн үг. Дээр нь
урамшуулал буюу жилдээ нэг удаа гадагшаа явуулдаг, байр орон сууц, унаа
тэргээр хангах эсвэл цаашаагаа томоохон карьер харагдаагүй л бол ингээд
сууж байдаг хүн ховорхон.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж