“Скайтел” групп 15 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

“Скайтел” групп 15 нас хүрлээ

“Скайтел” группийн 15 жилийн ойн
нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт “Туушин” зочид буудлын
хурлын танхимд болж өндөрлөлөө. “Скайтел” группийн гүйцэтгэх захирал Д.Болор  арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын үүрэн холбооны “Скайтел” компани 1999 онд үүсэн байгуулагдсанаар харилцаа холбооны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, бизнесийн өрсөлдөөнийг эхлүүлж, тансаг хэрэглээ байсан гар утсыг “Гар утас гангараа биш, хэрэглээ” уриатайгаар хүн бүрийн хэрэглээ болгож чадсан” хэмээн онцоллоо.

Тус компани нь технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөтгөн хөгжүүлж, 2010 онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, 2012 онд бизнесийн групп болон өсөн дэвжиж, хэрэглэгч харилцагчдынхаа таашаалд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн юм.

“Скайтел” групп нь үүрэн холбооны үндсэн үйлчилгээнээс гадна IPTV, хөдөлгөөнт интернэт, Wimax, суурин утас VolP болон улс хоорондын ярианы үйлчилгээнүүдийг цогц шийдлээр нь өрх болон байгууллагуудын хэрэглэгчдэд хүргэж байгаа “Скаймедиа” корпораци, Монгол Улсын хэмжээнд хот хоорондын болон хотын доторх өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулан, түүний ашиглалт үйлчилгээ эрхэлж байгаа “Скайнэтворк” ХХК, олон улсын жишигт нийцсэн “Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар синема” ХХК, “Скай Резорт” компаниудын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг.

“Скайтел” группийн ажилсаг хамт олон 15 жилийн ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд бас нэгэн том алхам хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох GSM бүлгийн үүрэн холбооны хөгжлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэхээр шамдан ажиллаж, орчин үеийн хэрэглэгчийн үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилтэт шинэ CvBS системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд бэлэн болсон байна.

Энэ ойн жил, 2012 онд эхлүүлсэн байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан “Өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-ийн олон талт ажлуудын эерэг үр дүн гарч эхлэн, хэрэглэгчиддээ найдвартай чанартай үйлчилгээг хүргэх компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах Олон улсын ISO 9001:2008 стандартын төслийг компанийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, чанарын удирдлагын тогтолцоог бий болгосноос гадна Сингапур улсын үйлчилгээний чанарыг сайжруулах “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аянг 2014 оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “хэрэглэгч төвтэй” бизнесийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

“Скайтел” групп нь хэрэглэгч нэг бүрийнхээ өмнө ухаалаг, үнэ цэнэтэй хэрэглээг хүргэсэн төдийгүй нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэж, спорт урлаг, боловсролын салбарыг дэмжин ажилладаг шилдэг татвар төлөгч, шилдэг ажил олгогч байгууллага юм.

Компанийн 15 жилийн ойн нээлтийн арга хэмжээний үеэр шинэчилсэн “Business class”, Олон улсын Роумингийн цогц үйлчилгээ, Smart data багц, улсдаа анхных болох Монгол IT инженерүүдийн бүтээсэн андройд AppStore Mapp-г танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж