Мэдрэгчтэй карт Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Мэдрэгчтэй карт Монголд анх удаа


Зайн технологид суурилсан мэдрэгчтэй карт Монголд анх удаа

Техник технологийн дэвшил өдөр, цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед банкны үйлчилгээ ч мөн хурдацтайгаар  шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал, дэлхий дахинаа “Контактлэсс” буюу зайн технологи банкны үйлчилгээнд нэвтэрч, хэрэглэгчдийн түгээмэл хэрэглээ болжээ. Тэгвэл дэлхийн улсуудтай эн зэрэгцэн ХААН Банкнаас зайн технологийг нэвтрүүлж, Монголын анхны мэдрэгчтэй картыг гаргалаа.

ХААН Банкнаас зайн технологид суурилсан анхны мэдрэгчтэй картыг залууст зориулан “Кисс” нэртэйгээр зах зээлд нэвтрүүлээ. Одоогийн байдлаар мэдрэгчтэй картыг унших ПОС төхөөрөмжийг 1400  гаруй худалдаа үйлчилгээний газруудад  суурилуулаад байна. Зайн технологид суурилсан мэдрэгчтэй карт, төлбөрийн оосор нь төлбөр давхар уншигдах, мэдээлэл алдагдахаас хамгаалагдсан, эрсдэлгүй, хэрэглэхэд хялбар учраас та бүхний цаг завыг хэмнэх болно.   

ХААН Банкны “Кисс” багцад мэдрэгчтэй кисс карт, мэдрэгчтэй төлбөрийн оосор, “Ухаалаг мэдээ”, “Интернэт банк”-ны эрх болон и-мэйлээр хуулга хүргэх үйлчилгээний эрх багтжээ. Түүнчлэн ХААН Банктай гэрээтэй ажилладаг байгууллагуудаар хямдралтай үйлчлүүлэх боломжтойг дуулгахад таатай байна. Шинэ технологийг хүсэн хүлээж байдаг залууст зориулсан “Кисс” багцын нээлттэй өдөрлөгийг Монголын томоохон 10 их дээд сургуулиудаар зохион байгуулж эхэллээ.

Орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах шинэ үеийн харилцагч таныг ХААН Банкнаас нэвтрүүлсэн Монголын анхны мэдрэгчтэй “Kисс” картын хэрэглэгч болж шинэлэг, дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд нэгдэхийг урьж байна. Та өөрт ойр ХААН Банкны салбарт хандан МОНГОЛЫН АНХНЫ МЭДРЭГЧТЭЙ  картаа захиалах боломжтой.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж