&#34Google&#34-ын ухаалаг цаг

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн мягмар гаригт интернэтээр Google-ын ухаалаг цагны анхны загвар гэсэн зургууд цацагдсан. Google-ын энэхүү цаг нь "Gem" гэж үйлдвэрлэлийн өмнөх нэртэй гэж "Android Police"-ынхан дурджээ. 

Интернэтээр тархсан зураг нь цагны ерөнхий байдал болон цагны цэс рүү орсон байгааг харуулсан байна. Цагийг тухайн үеийн Google-ын мэдэлд байсан Motorola хийж байсан гэсэн таамаглал байгаа бөгөөд зургийг Motorola Lenovo-д зарагдахаас өмнө авсан байх магадлалтай аж. Motorola-гаас мөн албан ёсоор ухаалаг цаг дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь зураг дээрх цаг мөн эсэхийг хэлээгүй байна. Ийм төрлийн мэдээлэл өмнө ч цацагдаж байсан ба энэ талаар Google-ээс мэдэгдэл хийгээгүй байна.



Эх сурвалж: mashable.com

Бэлтгэсэн: www.intech.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж