Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Ан амьтан, ургамлын өдөр болгон тэмдэглэдэг байна. Монголын хувьд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ жил амьтан, ургамлын өдрийг угтан “Агнасан бус амьд амьтнаараа бахархъя” уриалга гаргаад байгаа бөгөөд уриалгыг хэвлэл мэдээлэл, урлаг, спорт, иргэний нийгмийн салбарынхан идэвхтэй дэмжиж аян өрнүүлж буй. Энэхүү өдрийг угтан, аяны хүрээнд Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд хоёрдугаар сарын 25-ны өдөр зарим амьтныг агнах, түүхий эдийг нь түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргасан ажээ. Түүнчлэн бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэг, хярсийг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор агнах хугацааг гурван жилээр сунгах зэрэг арга хэмжээ авч байна.
Aмьд амьтнаараа бахархах аян өрнүүлж байна
Агнасан амьтнаараа бус, амьд амьтнаараа бахархах аян өрнүүлж байна.
Б.МИШЭЭЛ