Украинд бүх нийтийн дайчилгаа зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Украинд бүх нийтийн дайчилгаа зарлагдлаа

Украины экс-ерөнхийлөгч нарын мэдэгдэл

Украины экс-ерөнхийлөгч Леонид Кравчук, Леонид Кучма, Виктор Ющенко  хамтарсан мэдэгдэл хийж, Оросын цэрэг нэвтэрсэнтэй холбогдуулан тайлбар хийлээ.

“Нэн шинэ түүхэндээ Украины ард түмэн эв нэгдэл, тусгаар тогтнол, улс орны оршин тогтноход занал учруулсан хямралтай Украины ард түмэн учирлаа. Үүний үр дагавар нь Украины хувьд сүйрлийн байж болохыг тэд санууллаа. Цаг хугацаа өдрөөр биш цаг минутаар явагдаж байна. Украин улс төрийн хямралаас маш хүндээр гарч байна. Одоо хямрал даамжрах ирмэгт ирээд байна. Цэргийн түрэмгийлэлийн шинэ тэмдэгтэй боллоо гэв.

Тэдний үзэж байгаагаар, “Украин, Оросын ард түмнийг ахан дүүсээ хөнөөх дайнд хиймлээр түлхэж байна” мөн “Украины дотоодын улс төрийн хүнд байдлыг ашиглан Орос Крымын хөзрөө тоглохоор шийдэн Украины өмнө авсан үүргээ үл тоож байгаа” ажээ.

Экс-ерөнхийлөгч нар Орост хандан зөвхөн нэг хэсгийнх нь биш нийт Украины ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэхийг уриалав.

Канадын Элчин сайдаа Оросоос татлаа

Канадын ерөнхийлөгч Стивен Харпер Украины байдлын талаар зөвлөлдөхийн тулд өөрийн орны Орост суугаа Элчин сайдаа Оросоос татсан тухай Associated Press мэдээлж байна. Мөн түүнчлэн Канад Их наймын уулзалтын бэлтгэл ажлаа зогсоожээ. Ийм шийдвэрийг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гаргана гэж сануулав.


Харпер өмнө нь Обама ба Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай Украины байдлын талаар ярилцжээ.

 Чернигов мужийн ойролцоо Оросын цэргийн техникийн бүлэглэл  цуглаад байна

Орос-Украины хил дээр, Чернигов мужийн Сеньковка нэвтрэн өнгөрүүлэхийн ойролцоо Оросын цэрэг техникийн томоохон бөөгнөрөлт бүртгэгдлээ. Энэ талаар нутгийнхан мэдээлж байна. Нутгийнханы асуултад орос цэргийнхэн тэднийг “баруун фронтын хээрийн сургуулийн хүрээнд цуглуулсан” гэж хариулж байгаа гэнэ. Украины хилчид тушаал авсан нөхцөлд хөдлөнө гэдгээ хэлэхдээ, тэдний хүч оросуудыг барьж чадахгүйг хэлжээ.

Сеньковка гэх нэвтрэн өнгөрүүлэх цэг нь Украины хойд хэсгийн Чернигов мужид байдаг ба Киевээс ойролцоогоор 190 км-ын зайтай. Орос өөрийн иргэдийн сонирхлыг хамгаалах эрхтэй гэж Медведев Яценюкт онцлов.

Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Дээд радын томилсон Ерөнхий сайд Арсений Яценюктай утсаар ярихдаа, хоёр орны тогтвортой, нөхөрсөг харилцааг хадгалах сонирхолтойгоо хэлэв. Гэхдээ Украины нутаг дэвсгэрт байрлаж байгаа өөрсдийн иргэд, цэргийн албан хаагч нарын ашиг сонирхлыг хамгаалах эрх Орост байгаа гэж сануулжээ. Хэрэгтэй гэж үзвэл Холбооны зөвлөлөөс ерөнхийлөгчид олгосон эрхийн хүрээнд Зэвсэгт хүчин үйл ажиллагаа явуулна гэж Медведев хэлсэн байна.

Чехийн ерөнхийлөгч Украины байдлыг Прагийн хавартай адилтгав

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Украины байдлыг 1968 онд Чехославакт болсон хэрэг явдалтай харьцуулан хэлсэн тухай Agence France Presse мэдээлжээ. “Крымын орос хэлтэй хүн амын ашиг сонирхлыг би ойлгож байна.  Гэлээ ч бидэнд 1968 оны цэргийн цөмрөлтийн туршлага байгаа” хэмээн Земан мэдэгдэв. Тэр, “цэргийн ямар нэгэн ажиллагаа нь харилцаанд маш том ангал суулган энэ үеийнхэн засч залуулахад бэрхтэй болно” хэмээн онцолжээ.
 

Харьковын захиргааг дайрах үеэр 97 хүн хэлмэгдэв

Фото: atn.ua

Харьков мужийн захиргааны байрыг дайрах үеэр 97 хүн хэлмэгдлээ. Украины шинэ засгийн эсрэг талынхан уг дайралтыг зохион байгуулж  тэндээ Майданы талынхныг хөөн гаргаад байран дээр нь Оросын далбааг хатгав.

Мөн гуравдугаар сарын 1-нд Донецкт бас тийм хэрэг гарч мужийн захиргааг орос хэлтнүүд эзлэн мөн л Оросын далбааг тэнд хатгалаа. Эсэргүүцлийг гаргагчид Украины эв нэгдлийн төлөө байгааг мэдэгдэн харин тус орныг холбоотжуулах статусыг  нэмэхийг шаарджээ.

Крымд Оросын 6000 цэрэг нэмэгдсэнийг Киев мэдээлэв


Фото: Василий Батанов / AFP

Украины Батлан хамгаалах яамны сайдын үүрэг гүйцэтгэгч адмирал Игорь Тенюх Орос Крымд 600 цэргийн нэмэлт хүч  оруулсан тухай мэдэгдэв. Үүний улмаас Крымын автономи дахь Украины арми байлдааны бэлэн байдалд оржээ. Тенюх мэдээлснээр Крымын нутаг дэвсгэр 30 ширхэг оросын хуягт БТР-80 байрлаж байгаа ба Оросын армийнхан захиргааны байр байшинг бүслэн хянаж байгаа гэнэ.


Орос Крымд цэргийн хүчээ зузаатгаж байгааг Украины ерөнхийлөгчийн Крым дэх бие төлөөлөгч Сергей Куницын өмнө мэдээлсэн. Гвардийн гэх нисэх буудалд 13 онгоц  газардсан ба тус бүр нь 150 хүнийг авчирсан гэв. 

Украин харилцаагаа таслана гэдгийг мэдэгдэв

Украины Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк өмнө мэдэгдэхдээ хэрэв Орос Украинд түрэмгийлэл хийвэл хоёр орны хоорондын харилцааг таслах болно гэж мэдэгдсэн. Украиний Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл гуравдугаар сарын 1-нд армийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулан бүх нийтийн дайчилгааг зарласан юм. Крымын эрх баригчид Украины шинэ засгийг үл зөвшөөрөн Крымын шинэ ерөнхий сайд бөгөөд “Нэгдсэн Оросын хөдөлгөөний лидер” Сергей Аксенов нь ОХУ-ын ерөнхийлөгчид хандан бүс нутагт энхийг сахиулахыг хүсчээ.

Оросын парламентын дээд танхим Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу Украинд цэргийн хүч ашиглахыг зөвшөөрсөн байгаа.

Украины хилчид Балаклавын отрядуудад халдсан тухай мэдээлж байна


Балаклавын гудамжин дахь зэвсэглэсэн үл таних хүмүүс. Фото: @luliyam

Севастополийн ойролцоох Балаклав хотод зэвсэгт хүмүүс Тэнгисийн  хамгаалалтын отрядын байрыг эзлэн авахыг оролдсон тухай Украины хилчид мэдээлэв. Дайралтыг бямба гаригийн үдээр эхлүүлсэн ба арван автотехник, тусгай ангийнхны хувцастай 300 орчим хүн оролцсон байна. Бүлэглэлийн төлөөлөгч Оросын Батлан хамгаалах яамны тушаалаар уг байгууламжийг хамгаалалтад авах гэсэн гэжээ.
 
Хилийн ангийнхан тэнгисийн хамгаалалтын цэг болон хөлөг онгоцнуудын хамгаалалтыг хийхээр арга хэмжээ авч байна. Хөлөг онгоцнуудыг түгшүүрийн дохиогоор далайд гаргаж байгаа тухай хилчид мэдээлэв.

Хилийн цэг Оросын цэргийн мэдэлд орсон гэх мэдээ байгаа. Хар тэнгисийн флотын командлал Украин хилчдэд ангиа хөлөг онгоцондоо суун орхих санал тавьсныг тэд хүлээн авсан гэж LB.ua мэдээлсэн. Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр бол суурины оршин суугчид хоёр талын цэргийн хооронд амьд бамбай болон зогсчээ. Хилчдийн гэр бүлийнхэн ба нутгийн иргэд цус урсгахгүй байхыг хүсчээ. Гэхдээ энэхүү мэдээлэл батлагдаагүй байна.


Юлия Тимошенко. Фото: Александр Прокопенко / AP

Тимошенко: Абхаз, Осетийн хувилбараар дайтахыг Орос хүсч байна

«Батькивщина» намын лидер, Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко “Орос Украины тусгаар тогтнолыг алахыг хүсч байна” гэж мэдэгдэв. Тэрээр парламентад хандан Европын холбоотой эвсэх гэрээнд гарын үсэг зурах хүсэлтээ нэн даруй гаргахыг уриалжээ. “Маш тайван байж, Оросын тулгасан түрэмгийллийг үл анзааран тэдний Абхаз, Осетийн хувилбараар хийх гэсэн дайнд татагдахгүй ажиллахыг би санал болгож байна” гэж тэр мэдэгдэв. Тэрээр Европын холбооны  сайд нарын хуралдааныг Крым дэх Ливадийн ордонд яаралтай хуралдуулах хүсэлт  гаргахыг эрх баригчдаас шаардав. Нэн даруй Европын холбоотой эвсэх гэрээнд гарын үсэг зурах санаачлага гаргах асуудлыг Тимошенко парламентад тавьжээ.

Севастополийн ойролцоо Оросын цэргийн хоёр хөлөг онгоц үзэгдлээ

Шумбагч онгоцны эсрэг зориулалтын хоёр хөлөг онгоц Украины Севастополь хотын эргийн орчим үзэгдсэн байна. ИТАР-ТААС агентлагийн цэргийн эх сурвалжийн мэдэгдснээр «Оросын Хар тэнгисийн флотыг Крымд байрлуулах гэрээгээ Орос ийнхүү зөрчсөн байна ».

«Калининград» ба «Минск» нэртэй хоёр хөлөг онгоц Украины хилийн албаны зөвшөөрөлгүйгээр ийнхүү орж ирснээр гэрээ зөрчигджээ. Хөлөг онгоцнууд бямба гарийн оройн 21.10 цагт Севастополийн боомтод оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж