Баруун бүсэд эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Баруун бүсэд эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ

Баруун аймагт эрчим хүч нийлүүлдэг компаниуд үнэ тарифаа нэмэх хүсэлт гаргасан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо хурлаараа хэлэлцэж, үнэ тарифыг нэмэхээр болсон байна. Тодруулбал, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Баян-Өлгий аймгийн ЦСШГ болон “Дөргөний усан цахилгаан станц”  ХХК-иас баруун бүсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг нэмэх хүсэлт гаргажээ. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний /НӨАТ-гүй/ үнийг айл өрхөд 72 төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад 105 төгрөг, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн төлөх тарифыг 130 төгрөг болгон нэмэхийг баталжээ. Энэхүү тарифыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс мөрдөх юм байна.

Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах  аж үйлдвэр болон бусад байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил төвшинд хүрч, айл өрхийн тариф 15 хувиар хямд болохыг Эрчим хүчний хорооноос мэдээллээ.

    Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж