Эрчүүд минь эмэгтэйчүүдийнхээ итгэлийг битгий алдаарай

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Эрчүүд минь эмэгтэйчүүдийнхээ итгэлийг битгий алдаарай

Хорвоо
дээр хамгийн хайртай хүн чин хэн бэ гэвэл миний хувьд мэдээж ээж  л
гэнэ. зарим нэг хүн яагаад аав биш гэж асууж болох л юм. гэвч надад аав
гэсэн дурсамж, тэр байтугай аав гэдэг үгийг ямар үед хэлэх вэ гэдэг
сонин байдаг. яагаад гэж үү? учир нь би аавгүй өссөн. эцэг эх маань
намайг 3-р ангид байхад салж, ээж намайг аваад өөр тийшээ нүүсэн. 3-р
анги хүртлээ би аавтайгаа хамт амьдарч байсан хэдий ч барааг нь тоотой л
хардаг байлаа. тэр үед жижигхэн охин байсан болохоор юу болоод байгааг
нь нэг л ойлгодоггүй байлаа.

миний аав гэдэг хүн ээжтэй минь суусан цагаасаа л араар нь тавьж
эхэлсэн гэлгийг би сонссон. урлагийн хүн болохоор сэтгэлийн хөдлөл ихтэй
сэвсгэнэсэн хүн байдаг. орой үдэш гэртэй ирэхгүй болохоор нь ээж
гайхаад залгахад тоглолтондоо бэлдээд завгүй байнаа. шөнөжин болох байх
гээд л амыг нь тагладаг байсан гэсэн. тэгж ярьсны маргааш нь ээж маань
гэрээсээ гараад явж байтал хажуу алаас гараад ирсэн гэсэн. тэгж л ээж
маань хамгийн анхны удаа барьж авсан гэсэндээ. тэрнээс хойш хэдэн ч удаа
энэ явдал давтагдсан юм бүү мэд. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж