наадам болсон. Харин “Сочи-2014” XI цагаан паралимп ирэх сарын 7-23-ны
хооронд болно.
Орос оронд “зочилсон” анхны цагаан олимп орчин
цагийн олимпийн түүхэнд цоо шинэ хуудас нэмсэн. Хамгийн өндөр өртөгтэй,
хамгийн дулаан, хамгийн өнөр өтгөн, хамгийн өргөн хүрээг хамарсан гээд
элдэв тодотгол, чимэг ихтэй өвлийн XXII олимпийн наадамд тэмдэглэгдсэн. Зохион байгуулагч ОХУ 13 алт,
11 мөнгө, есөн хүрэл медаль, нийт 33 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Норвеги /11+5+10/, Канад /10+10+5/ улсын багууд
удаалсан.
Өнгөрсөн долоо хоногт /02.24/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сочийн наадамд амжилт гаргасан баг, тамирчдаа төрийн одон медалиар шагнаж урамшуулсан. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт /02.28/ Ерөнхий сайд Д.Медведев Сочийн наадмаас медаль хүртсэн бүх тамирчиддаа "Mercedes GL" спорт загварын машины түлхүүрийг гардуулан өглөө. ОХУ-ын 45 тамирчин медаль хүртсэн бөгөөд эдгээр
бүх тамирчдад зориулан 45 ширхэг "Mercedes-Benz" суудлын автомашиныг
тус улсын Засгийн газраас бэлэглэсэн. Алтан медаль хүртсэн тамирчид 5 сая 300 мянган рублээр үнэлэгдэх "Mercedes-Benz GL Classic" машин бэлгэнд авсан бол мөнгөн медаль "Mercedes-Benz ML Classic" (3 сая 600 мянган рубль), хүрэл медаль хүртэгсэд "Mercedes-Benz KML Classic" (2 сая 150 мянган рубль) загварын автомашинаар тус тус шагнуулсан.
Уран гулгагч 15 настай Юлия Липницка, Солонгос гаралтай, ОХУ-ын иргэн Виктор Ан тэргүүтэй Сочийн наадамд гарамгай амжилт үзүүлсэн тамирчдын шагналаа авч буй фото агшнаас хүргэж байна.
Сануулахад, 1980 онд Москва хотноо зуны XXII олимпийн наадмыг зохион
байгуулж байсан ОХУ өвлийн XXII наадмыг Сочи хотноо амжилттай зохион байгууллаа.
Өвлийн XXIII наадам 2018 онд БНСУ-ын Пёнчан хотноо болно.