Эмэгтэйчүүдийг “Street art”-аар илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг “Street art”-аар илэрхийлнэ

Эмэйгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт “Street art” арга хэмжээний нээлтийг хийхээр болсон байна. Нээлтийг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас  гуравдугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагт Сансарын туннелийн зүүн талд байрлах Шинэ нүхэн гарцад хийх ажээ.

20 гаруй залуу уран бүтээлчийн уран сэтгэмжээр бүтсэн уг “Street art” бүтээлээр эмэгтэйчүүдийн төрөл бүрийн дүр төрх, амьдралыг сонирхолтойгоор илэрхийлсэн бөгөөд нүхэн гарцын доторх хананд зурсан байна. Энэ нь дээр хэлсэнчлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулснаас гадна хотын өнгө үзэмжийг нэмэх юм.

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд гэр бүлийн болон охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй хатуу тэмцэх, хэрэгтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой ажээ. Аяны хүрээнд олон нийтийн арга хэмжээ, сургалтыг шат дараатайгаар зохион байгуулах юм байна.

Б.МИШЭЭЛ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж