Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн  Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалтад жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан билээ.

Монголчууд эцэг өвгөдийнхөө өвлүүлэн үлдээсэн газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө  баатарлагаар тэмцэж ирсэн баялаг түүхтэй бөгөөд тэр бүхнийг тухайн цаг үе дор манлайлан зохион байгуулсан олон арван шилдэг хөвгүүдээрээ Та бид бахархаж ирсэн түүхтэй.

Өнөөдөр Монголын ард түмэн “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү тэмдэглэлт өдөр бол эх орон ард түмнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж  явсан  эх орончдынхоо алдар гавьяаг хүндэтгэн дурсаж, тэдний байгуулсан үйл хэргийг хойч үедээ үнэн зөвөөр өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа юм. Бид эх орончдынхоо түүхэн гавьяаг мартах учиргүй. Түүх түүхээрээ үлдэх ёстой.

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан монголын нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсч, хүн бүр эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж  ажиллахыг уриалж байна.

                              УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА                                    З.ЭНХБОЛД
 

2014 оны 3 дугаар сарын 1
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж