Царцаасан барилгын шалгалтын дүнг УИХ-д өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Царцаасан барилгын шалгалтын дүнг УИХ-д өргөн барилаа

УИХ-ын намрын чуулганаар 2014 оны төсвийг баталсан. Ингэхдээ анх удаа  хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширч, он дамжсан барилгуудын хөрөнгө оруулалтыг зогсоож, аудитын шалгалт хийхээр болсон билээ. Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өчигдөр “царцаасан төсвийн” шалгалтын дүнг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд шалгалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын төслүүдэд хийсэн байна.

Шалгалтад нийт 272 төсөлд шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнг УИХ-д өргөн мэдүүлснээр 2014 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх юм. Царцаасан төсвийн барилгын шалгалтын дүнгээс хамаарч 2014 оны Төсвийн тодотголыг хийж гүйцэтгэх юм. УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 20-нд зарлагдах төлөвтэй бөгөөд ээлжит бус чуулганаар 2014 оны Төсвийн тодотголын төслийг батлах юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж