Энэ сард л гэхэд тус улсын мөнгөн тэмдэгт 18 хувиар огцом уруудаад байгаа юм Энэхүү уналт нь одоогийн тус улсад үүсээд байгаа асуудлыг тодотгож, хүндрүүлж байгаагийн зэрэгцээ олон улсын санхүүгийн туслалцаа хэрэгтэйг баталж байна. Орос туслахгүй нь ойлгомжтой учир энэхүү санхүүгийн дэмжлэг гэх тусламж нь барууны орнууд болон Олон улсын валютын санд хамаарч байгааг "BBC" агентлагийн эдийн засгийн сурвалжлагч Эндрью Вокер нийтлэлдээ онцолжээ.
Өнөөгийн улс төрийн үймээнэээс өмнө нь Украйны эдийн засгийн нөхцөл байдал төдийлэн урагштай бус хасах дүнтэй гарсаар ирсэн билээ. Эдийн засгийн чадавхи Зөвлөлтийн дараах үе буюу 1992 оны үеийнхээс ч сул байгаа юм. Хэдийгээр ханшийн уналт нь зарим үед дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сайн талтай ч богино хугацаанд хурдацтай унах нь валютаар зээл авсан аж ахуй нэгж, хувь хүн, засгийн газарт өрийн дарамт авчирдаг билээ.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn