Яамдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Яамдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг баталлаа. "Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт"-ийн хэрэгжилтийг хангаж, жил бүрийн эцэст тооцон тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.

Сайд нарын зүгээс үзүүлэлтийн тоог цөөлөх санал гаргаад байсан юм. Энэ дагуу эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтээс шаардлагагүй гэж үзсэн 83 үзүүлэлтийг хасч, 14 болгожээ. Үзүүлэлтүүдийг хангаж ажиллахад шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах зэрэг зохицуулалт хийхийг сайд нарт даалгасан байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж