Нохдын цугларалт болно

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Нохдын цугларалт болно

Монголын нохой судлалын холбооноос ээлжит арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Нохойн үзэсгэлэн, цэвэр үүлдрийн нохдын уулзалт цугларалт, аялал зугаалга гээд төрөл бүрийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулдаг тус холбооноос энэ удаа кавказ, овчарка үүлдрийн нохдын цугларалт хийхээр болжээ. Уулзалт маргааш /III.02/ Зуунмод зусланд болох аж.

Цугларалтад очих хүсэлтэй кавказ, овчарка нохдын эзэд 8802-2227 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж