МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны VI Бага хурал өнөөдөр болж, тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ. Мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Бултгантуяа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг чөлөөлж орных нь хүмүүсийг томилсон байна. Тэдний оронд тус холбооны гишүүд болох Х.Баярхүү, Ё.Нямжав, Б.Асралт нарыг томилжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь холбооны дүрэмд заасан журмын дагуу хийгдэж байгаа томилгоо аж. Учир нь уг холбооны ерөнхийлөгчийг НАМЗХ-ны Их хурлаас томилдог байна. Харин дээрх Их хурал ирэх намар зарлагдах аж. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр НАМЗХ-ны Их хурал зарлагдаж, ерөнхийлөгчийг томилох хүртэл холбоогоо удирдах болж байна.
Г.Дарь