
Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, Дорнод аймгийн Тамсагийн сав газар үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг” компани энэ сарын 17-ноос олборлолтоо эхлүүлжээ. Олборлосон түүхий газрын тосоо тус компани Хятад руу Бичигтийн боомтоор гаргаж байгаа юм байна.