C.Ганбаатарын хоолой “сөөгөөсэй”

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

C.Ганбаатарын хоолой “сөөгөөсэй”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, цалингийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Байсхийгээд л нэг бол цалин нэм, нөгөө бол Оюутолгойн гэрээг цуцал хэмээн шаарддаг нь  гишүүний  хувьд гэм биш зан болчихоод байгаа.   Нэг хэсэг нам жим байсан гишүүн уйдаж эхэлсэн үү, эсвэл хаврын синдром нь хөдөлсөн үү ямар ч байсан дахиад л чанга дуугаар популизм хийж эхлэв. Өнгөрсөн жил популизмын өртөгт нэг хүн 800 мянга гаруй төгрөгийг төлсөн гэвэл түүний энэ удаагийн “шоу” эдийн засагт ямар хохирол дагуулахыг хэлж мэдэхгүй юм.  Тиймээс зарим иргэд С.Ганбаатарын хоолой сөөчихөөсэй дөө гэж залбирах нь холгүй байгаа гэсэн шүү.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж