Цаг агаар дулаарах төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Цаг агаар дулаарах төлөвтэй

 Хаврын
тэргүүн сарын эхний өдрүүд жиндүү, салхи сэнгэнүүлсэн, сэмхэн жавартай
байсан ч өнөөдрөөс хүйтний эрч суларч, урин дулаан цагийн таатай өдрүүд
эхлэх нь ээ. Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн мэдээлснээр ойрын
өдрүүдэд говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн байх бол
өдөртөө 3-8 градус дулаан болж, + хэмд хүрэх аж. Бусад нутгаар энэ
долоо хоногт дунджаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн
байх ба энэ нь өнгөрсөн арав хоногийн цаг агаарын байдалтай
харьцуулахад мэдэгдэхүйц дулаарна гэсэн үзүүлэлт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж