Монголын баг тамирчид долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 7-ны өдрөө нээлтээ хийх “Сочи-2014” паралимпийн наадамд өрсөлдөхөөр эх орноосоо мордох гэж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл паралимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Батмөнхийн Ганболд хэмээх 20 настай хүү оролцоно. Б.Ганболд Сүхбаатар аймгийн Онон суманд төрж, өсчээ. Сүхбаатар аймаг бол манай улсын хурдан хүлгүүдийн эх нутаг. Тиймээс Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл Сочийн паралимпад оролцох Б.Ганболд хүүд “Хулгар зээрд” гэж нутгийн хурдан хүлгийн нэрээр нэрийдсэн цана бэлэглэжээ. Ийнхүү пара цанын тамирчин Б.Ганболд олимпын наадамдаа “Хулгар зээрд” цанаа “хөлөглөн”, уралдахаар болсон гэнэ шүү.
Б.БИЛЭГ