
Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж /ШТШАБ/-ийн хүчин чадлыг нэмсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тодруулбал, байгууламжийг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд үүгээр нэг зэрэг найман вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамж 3.3 дахин нэмэгдүүлж, 20 мянган м3 болгожээ. Ингэснээр шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар сар тутам 40 мянган тонныг буюу Монголын шатахууны хэрэглээний 50-иас доошгүй хувийг импортлох боломж бүрдэх аж. Ийнхүү Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг энэ оны эхний хагас жилд багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.
Б.МИШЭЭЛ