Г.Баярсайхан бухимдав

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан бухимдав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо шүлхийн асуудлаар хуралдахад үг хэлсэн болгон вакцинд бурууг тохов.

Ус тарьснаас болж мал дархлаажаагүй гэв. Мөн мал төрийн хамгаалалтад байна гэчихээд төр хариуцлагагүй хандсан. Тэр бүү хэл зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн шүлхий буруутай юм шигээр ярих нэгэн ч байв.

Харин байнгын хорооны дарга Г.Баярсайхан хариуцлагагүй малчны толгойг иллээ хэмээн ууртай суув.

Үүнийгээ тэрээр “Бүх юмыг төрд даатгах нь буруу, малчид ч гэсэн хариуцлагатай байж малаа вакцинд хамруулах үүрэгтэй. Хэрэв хайнга хандсан тохиолдолд малчдад ч гэсэн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж