
Ус тарьснаас болж мал дархлаажаагүй гэв. Мөн мал төрийн хамгаалалтад байна гэчихээд төр хариуцлагагүй хандсан. Тэр бүү хэл зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн шүлхий буруутай юм шигээр ярих нэгэн ч байв.
Харин байнгын хорооны дарга Г.Баярсайхан хариуцлагагүй малчны толгойг иллээ хэмээн ууртай суув.
Үүнийгээ тэрээр “Бүх юмыг төрд даатгах нь буруу, малчид ч гэсэн хариуцлагатай байж малаа вакцинд хамруулах үүрэгтэй. Хэрэв хайнга хандсан тохиолдолд малчдад ч гэсэн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин