Nana хэвлэлийн бага хурлын эхэнд Монголд хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаж, “Монголчууд их найрсаг хүмүүс юм. Намайг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Онгоцоор 10 цаг нисч ирсэн болохоор жаахан ядарч байна” хэмээсэн юм. Тэрбээр тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхийн сацуу “Монголд цагаан, бас саарал өнгийн машин их олон харагдлаа. Яагаад” гэж сэтгүүлчдээс асуув. Харин үүнд Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион “Монголчууд сүүтэй зүйрлэн бэлгэшээж, цагаан, саарал өнгийн зүйл их хэрэглэх дуртай” хэмээн хариулсан юм.
Nana-гийн тоглолт маргааш 19.00 цагт “UB Palace”-т болно. Тасалбарын үнийн тухайд суудлын зэрэглэлээсээ хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй.