Ам.долларын ханш 45 төгрөгөөр буурав

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш 45 төгрөгөөр буурав

Хоёрдугаар сард тогтмол өсөлттэй байж өчигдөрхөн 1800 хүрэх шахаж байсан ам.долларын үнэ 45 орчим төгрөгөөр буурлаа. Өнгөрөгч өдрүүдэд “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж буй ам.долларын ханш 1795 төгрөгт хүрсэн бөгөөд ийнхүү өссөн шалтгааныг эдийн засагчид нүүрсний салбарын экспорт тэг зогссонтой холбон тайлбарлаж байв. Яг одоогоор Монголбанкны ханшаар ам.долларыг 1720 төгрөгөөр авах, 1750 төгрөгөөр зарах ханштай байгаа аж. Арилжааны банкнуудын хувьд ойролцоо үнэтэй байгаа бөгөөд Хаанбанкин дээр нэг ам.долларыг 1733 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр, Голомт банк 1723 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр зарж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж