![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/21697f714fa7d2c2/1619d302315249e4big.jpg)
Эрүүл мэндийн сайд Н. Удвал эрүүл мэндийн салбарын зөв бодлого, эмч эмнэлэгийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд хүн амын нийт баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 промиль, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 промиллээр тус тус бууруулж, Монгол Улс Мянганы хөгжлийн 4,5 дахь зорилтын 2015 онд хүрэх түвшинд хүрсэн нь том амжилт болсон хэмээн хэллээ. Мөн салбарын сайдын тодотгосноор эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн алдаа, доголдол, ёс зүй, хариуцлагын алдааг зохицуулах хууль эрх зүйн орчин дутагдалтай байсанд дүгнэлт хийж хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Энэ нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэж болзошгүй эрсдлийг бууруулах, эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуулийн төсөлж аж.
Зөвлөгөөн маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ.