Шүүгээнд унтсан хүүг хот даяар хайжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Шүүгээнд унтсан хүүг хот даяар хайжээ

Английн Кембрижшир дэх Нийтс гэх жижиг хотын цагдаа нар сураггүй болсон балчир хүүг гурван цагийн турш хайж, хот даяар эрэл сурал болсны эцэст гэрийнхээ гал зуухны шүүгээнд унсан байхыг нь олсон хөгжилтэй хэрэг гарчээ. Хэргийн эзэн гурван настай Жейден Гамм нь өнгөрсөн баасан гарагт /II.22/ 15:00 цагаас хойш ор сураггүй болсон аж. Долоон хүүхдийн ээж Бэки Гамм хамгийн сүүлд Жейденийг үүдний шатан дээр тоглож байхыг харсан байжээ. “Daily mail”-д мэдээлснээр түүнийг Нийтс хотын цагдаагийн газрын 30 албан хаагч нисдэг тэрэг ашиглан хот даяар самнан хайж, ойр орчмын хөршүүд, танихгүй хүмүүс хүртэл эрлийн ажилд тусалсан гэнэ. Ийнхүү Жейден Гамм хүүг хот даяараа гурван цаг хагасын хугацаанд хайгаад олоогүй бөгөөд харанхуй болж эрэл мухардаад байжээ. Энэ үед ээж Бэки Гамм санамсаргүй гэрийнхээ гал тогооны өрөөнийхөө шүүгээг онгойлготол Жейден Гамм дотор нь унтаж байсан гэнэ. Хүү “гал сөнөөгч Сэм” нэртэй хайртай тоглоомоо тэврээд нам унтаж байжээ. Бэки Гамм өмнө нь тэр шүүгээг онгойлгож шалгасан боловч хүү нь хүнсний даавуун уутнуудыг нөмөрсөн байсан тул анзаараагүй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж