Б.Анхаа
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбатар” гар зургийн уралдааны болзол
Уралдааны зорилго: Өсвөр үеийнхнийг төрөлх хотоо хайрлах, хотоороо бахархах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх, хотын соёл, хөгжлийг мэдэрдэг, дэмждэг хүмүүнлэг үзлийг багаас нь эзэмшүүлэх, Улаанбаатарын хотынхоо одоо, ирээдүйг хүүхдүүд хэрхэн төсөөлж байгааг, тэд хотынхноос юу хүсэн хүлээж байгааг судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Миний Улаанбаатар “сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байгаа болно.
Хамрах хүрээ, хугацаа:
Уралдаанд нийслэлийн 10-13 насны хүүхдүүд оролцох бөгөөд бүтээлийг 2010 оны 07 дугаар сарын 05 –ны өдөр Нийслэлийн гадаад харилцаа,хамтын ажиллагааны хэлтэс хүлээж авна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
Уралдаанд ирүүлэх бүтээл нь усан болон харандаан будгаар А3 хэмжээтэй цаасан дээр зурсан байх ба тодорхой оноосон нэр бүхий байна.
Уралдааны шагнал:
Уралдаанд оролцох хүүхдийн тоог харгалзахгүй бөгөөд дараах байр эзлүүлэн шагнана.
Нэгдүгээр байр 1 хүүхэд – БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод аялах бүтэн зардал
Хоёрдугаар байр 2 хүүхэд – БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод аялах нэг талын зардал
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Холбоо барих утас: 329-659 Н,Отгонсүрэн