Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар алдарт дуучин Нана /Даркман/ ирэх сарын нэгэнд “Remember the Time” тоглолтоо Монголд хийх гэж байгаа билээ. Тэрээр маргааш өглөө 07:00 цагт Чингисхаан нисэх онгоцны буудалд газардах бөгөөд 11:30 минутаас Bluesky tower-ын 3 давхарт хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Энэхүү тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд Нана тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах гэж байгаа юм.

Ирэх сарын 1-нд 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болох оглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй аж.


О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж