Хошин урлагийн ахмад уран бүтээлч, залуу үеийнхэнд "загалмайлсан эцэг" гэж хүндлэгддэг түүний эмчилгээний зардлыг хошин урлагийн уран бүтээлчид цуглуулахаар хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа аж.
Хандивын тоглолт нь “UB palace”-ын тоглолтын их танхимд гуравдугаар сарын 3-нд 20.00 цагт болно. Тус тоглолтонд “Шинэ үе”, “Маск”, “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр” “Эмоц”, “Х түц” зэрэг продакшны уран бүтээлчид өөрсдийн шилдэг уран бүтээлээ толилуулах ажээ. Мөн Төрийн соёрхолт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Туяа болон алтан үеийн хамтран зүтгэгч нөхөд ч мөн оролцох юм.
Тоглолтын тасалбар зөвхөн “UB palace”-ын кассаар худалдаалж байгаа бөгөөд 15-30 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.