&#34ОО&#34-ыг төлбөргүй болгох журам хэрэгжихгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

&#34ОО&#34-ыг төлбөргүй болгох журам хэрэгжихгүй байна гэв

Олон улсын жишигт нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоо байдаггүй. Харин ганцхан манайд л хэрэгждэг энэхүү гаж үзэгдлийг таслан зогсоох үүднээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-д энэ асуудлыг тусгасан. Энэ сараас хэрэгжих байсан ч өнөөг хүртэл төдийлөн биелэлээ олохгүйгээс ШӨХТГ-т ирэх гомдол тасрахгүй байгаа аж. Иймд тус газраас Нийслэлийн төвийн зургаан дүүргийн засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх журмын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах худалдааны төв, супермаркетууд хамрагдах юм. Одоогийн байдлаар “Тэнгис” кино театр, “Номин”-ийн сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас дээрх журмыг мөрдүүлэн ажиллуулжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж