Орон нутгаас Орхон, Дархан, Хөвсгөл, Булган, Төв зэрэг аймгийн залуу тамирчид оролцсон байна. Тус тэмцээний нэг онцлог нь гуравдугаар сарын 1, 2-нд Улаанбаатар хотноо зохиогдох өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байна. 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ хоёр, спортын мастер цолтой дөрвөн тамирчин оролцсон байна. Мөн тэмцээний үеэр зургаан зайд улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
9-10 нас хөвгүүдийн 300 м, 500 м-т Б.Өлзийбуян /Хөвсгөл Улаан-Уул/, 11-12 насны 500м, 1000м-т О.Одбилэг /Төв/, 13-14 насны 500м, 1000м, 1500м-т У.Алтан-Эрдэнэ /Төв цэнгэлдэх/, 15-16 насны 500 м, 1000м, 1500м, 3000м-т Я.Зоригтбаатар /Төв/, 17-19 насны 500, 1500 м-т Г.Батмагнай /Хөвсгөл/ нар аваргаллаа. Мөн 9-10 насны охидын 300м, 500м-т Ч.Должинсүрэн /Булган/, 11-12 насны 500м, 1000 м Б.Ням-Эрдэнэ /Хөвсгөл/, 13-14 насны 500 м-т Б.Гэрэлтуяа /Орхон/, 1000 м, 1500м-т Г.Маралмаа /Төв цэнгэлдэх/, 15-16 насны 500 м, 1000м, 1500 м, 3000 м-т Т.Оюун-Эрдэнэ /Төв цэнгэлдэх/, 17-19 насны 500 м, 1000 м, 1500 м, 3000 м-т А.Зул /Төв цэнгэлдэх/ тус тус аваргаллаа.
Монголын тэшүүрийн холбоо ирэх сард Дэлхийн тэшүүрийн холбооны “А”
зэрэглэлийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион
байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Өмнөд Солонгосын тамирчид
оролцох аж. Тэмцээн гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд болно. Өсвөр үе,
залуучуудын УАШТ-д амжилт үзүүлсэн буюу эхний байранд шалгарсан 19
тамирчин энэхүү олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.