“Бүргэдийн баяр” болно

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

“Бүргэдийн баяр” болно

ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 2000 гаруй жилийн түүхтэй тус баяр нь Богд уулын Жаргалантын аманд орших “Чингисийн хүрээ” жуулчны баазад гуравдугаар сарын 5-нд болох юм. Уг баярт оролцохоор 500 гаруй хүмүүс бүртгүүлээд байгаа бөгөөд хамгийн залуу оролцогч  нь 17 настай  бол хамгийн ахмад нь 82 настай хүн байгаа ажээ. Уг баяр өмнө нь  жил бүрийн аравдугаар сард Баян-Өлгий аймагт болдог байжээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж