
“AP” агентлагт мэдээлснээр Ким Юнг Ук нь өнгөрсөн аравдугаар сард Хятадын Даньдун хотоор дамжин Хойд Солонгосын хилийг нэвтэрсэн аж. Үүний дараа тэрээр Өмнөд Солонгосын тагнуулын албаныхантай холбогдож, тэдэнд мэдээлэл дамжуулж, шашнаар дамжуулан БНАСАУ-ын улстөрийн дэглэмийг түлхэн унагаах бодлогыг гүйцэлдүүлж байсан гэнэ. Үүний хариуд тэрээр Өмнөд Солонгосын тагнуулын газраас их хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг байснаа хүлээжээ. Үүгээр ч зогсохгүй Ким Юнг Ук Хятадын Даньдун хотод байрлах сүмийн гишүүдэд Хойд Солонгост байдал яг ямар байгааг мэдэгддэг байсан аж.
Үүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгосын талаас Өмнөдийн тагнуулчийг баривчилсан талаар мэдэгдсэн боловч үүнийг БНСУ-ын Үндэсний тагнуулын албанаас эрс үгүйсгэж байсан юм.