Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээв

Хамтран бизнес эрхлэх нэрээр АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Монголд авчран хөнөөсөн гэх хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Бусдын амийг санаатайгаар үндэслэсэн гэх зүйлт заалтыг үндэслэн түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон бөгөөд хэрэгтний ар гэрийнхний зүгээс шүүхийн анхан шатны шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдаад байсан. Тэгвэл Нийслэлийн шүүх өнөөдөр энэ хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон 23 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
 
Нийслэлийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгтний аав Н.Чулуунбаатар эсэргүүцэн Улсын дээд шүүхэд давж заалдана гэдгээ хэлсэн юм. Тэрбээр энэ хэргийг охин нь хийгээгүй, бусдын дарамт шахалтаас болж хүчээр хүлээсэн гэж үзэж байгаагаа  удаа дараа хэвлэлээр мэдэгдээд буй.  Ч.Баттуул Жон Мартин Кийн нь хар тамхи худалдахаар манай улсад ирсэн. Улмаар М.Жаргалан нарт зарах гээд үнэ тохиролцож чадалгүй амиа алдсан. М.Жаргалан нар нь өөрийг нь дарамталж, хэргийг үүрүүлснээс өнөөдөр ийнхүү ялтан болсноо шоронгоос захиа илгээсэн захидалдаа дурдсан бий.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж