Плющенко нурууны сорвио харуулав

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Плющенко нурууны сорвио харуулав

ОХУ-ын алдарт уран гулгагч Евгений Плющенкогийн нурууны хагалгааны сорвийг харуулсан зургийг сэтгүүлч Ксения Собчак олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Олимпын наадмын хос алтан медальт уран гулгагч Плющенкогийн нурууны голд хийсэн хагалгааны сорвины урт 10 см аж. Гэхдээ тэрээр ирэх ням гарагт /III.2/ дахин Израйльд нурууны хиймэл мөгөөрс солих хагалгаанд орох гэнэ. Энэ хагалгааны үр дүн, нөхөн сэргэх явцаас шалгаалан Евгений Плющенко мөсөн талбайдаа эргэн  ирэх эсэх нь шийдэгдэх тухай “RU FACTS” сайтад мэдээлжээ.

Евгений Плющенко “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадамд анх удаа багтсан багийн төрлөөс алтан медаль хүртсэн боловч зургаа дахь өдрийн уран гулгалтын эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн өмнөх бэлтгэл дээр гэмтэл авснаар оролцохоос татгалзсан билээ. Ийнхүү ОХУ сүүлийн 25 жилийн түүхэнд анх удаагаа өвлийн Олимпын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын үзүүлбэрээс медальгүй хоцорсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж