Иргэндээ хүрч үйлчлэх, шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэхэд ёс зүйтэй удирдлагын манлайлал чухал байгааг онцлов. Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хэлсэн үгэндээ "Авилга, ашиг сонирхолоос ангид байх, "том" дарга биш "ухаалаг" дарга байх, мэдээллийн ил тод байдлыг хангасан, иргэндээ ээлтэй үйлчилгээ үзүүлж ажиллах талаар онцгой анхаарч ажиллахыг хүслээ. Мөн зөвлөгөөнтэй холбогдуулан уриалга, албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахаар болов.
Зөвлөгөөний өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 22 суманд, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 18 суманд ажилласан нь тухай сум багт төрийн үйлчилгээ иргэддээ хэрхэн чанартай хүрч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байсан юм.