Хоёрдугаар сарын 21-нээс жагсаалтанд хоёр шинэ кино нээлтээ хийснээр “The Lego Movie” киноны араас удаалаад байгаа нь Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Майкл Костнерийн гол дүрд нь тоглосон адал явдалт “3 Days To Kill” кино байв.
Костнер олон улсын тагнуулчийн дүрд тоглох ба тэрээр ажлын шаардлагаар эхнэр охинтойноо холбоогүй, тусдаа амьдрах боловч түүний нэгэн чухал даалгавар гэр бүлтэй нь холбогдсоноор кино үргэлжлэх юм. Энэхүү Кино 12.2 сая ам.долларын ашигтай байгаа бол Бокс оффисын жагсаалтын гуравдугаарт Эртний Ром хотын нэрээр нэрлэгдсэн “Pompeii” нэртэй тэр үеийн баатруудын адал явдал болон хайр дурлалыг харуулсан бүтээл 10 сая ам.долларын ашигтайгаар удаалав. “Трайстар” кино компаны бүтээлийг Андерсон, Пол Уильям Скотт найруулсан ба тус найруулагч нь бидний мэдэх Мортал комбат, Супер марио, гудамжны зодоон зэрэг видео тоглоомуудыг найруулж байжээ. Ингээд жагсаалтыг хүргэе.