Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ба Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Булган-Уньтын чиглэлийн авто зам барих ажлын хэрэгжилтийн байдалд хийсэн эрсдлийн аудитын тайланг сонссохоор төлөвлөжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр ганцхан асуудал хэлэлцэх нь. Энэ нь Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улсын хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байна.
Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус хуралдана.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Б.Мандах