Эмэгтэйчүүд машин барьж чаддаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд машин барьж чаддаг уу?

Амьдрал бол тэмцэл гэдэг нь маргашгүй үнэн.  Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил энэ тэмцэлд хувь нэмрээ оруулдаг ч өөрөөр ойлгодог хүмүүс байдаг юм. Тэд эмэгтэйчүүдийг зарим нэг зүйлсийг огт хийж чаддаггүй гэж боддог.

Эмэгтэйчүүд машин барьж чаддаггүй
Эрчүүд жолоо барьж яваа эмэгтэйг хараад яг л тосгоноос ирсэн хөдөөний эв дүйгүй амьтан мэтээр төсөөлдөг. Тэд эмэгтэй хүнийг зогсоолд машинаа эвтэйхэн  тавьж ч  чадахгүй гэж боддог. Гэвч эрчүүд ч бас алдаа гаргадаг шүү дээ. Хэрэв дараагийн удаа хэн нэгэн нь бүсгүй таныг машинаа зогсоож чаддаггүй гэж хэлвэл    түүнд өөрийгөө батлаад өгөөрэй.

Эмэгтэйчүүд киноны утггыг огт ойлгодоггүй
Энэ бол маш бүдүүлэг үг. Эмэгтэй хүн яагаад киноны утгыг ойлгож чадахгүй гэж. Кино юуны тухай өгүүлж байгааг мэдэхэд суу билигтэй байх албагүй шүү дээ. Магадгүй та нөхөртэйгээ цуг суугаад кино үзэж байхдаа өөр зүйл бодоод бодолд дарагдсан байж болно. Харин таныг сүүлд киноны тухай санамсаргүй зүйл асуухад тэр таныг киног бүхэлд нь огт ойлгоогүй гэж бодох болно. Эмэгтэйчүүд нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл  хийх  чадвартай байдаг бол эрчүүд тийм биш аж. Хамгийн сүүлд гарсан шилдэг киноны  бүтээлчид  эмэгтэйчүүд байсан. Хёрт Локер бол үүний сонгодог жишээ.

Эмэгтэйчүүд газрын зураг уншиж чаддаггүй
Тэд замаасаа төөрч будилдаг ч зорьсон газраа заавал хүрдэг. Газрын зураг унших амаргүй ч огт боломжгүй зүйл бас биш. Газрын зурагт ойлгомжгүй зүйл байдаггүй. Хэрэв эмэгтэйчүүд бодол санаагаа уншиж чадвал газрын зураг унших хүүхдийн тоглоом л гэсэн үг. Замын ачаалал ихтэй үеэр газрын зураггүйгээр явж туршаад үзээрэй.

Эмэгтэйчүүд баримтат киног ойлгодоггүй
Үүнийг няцаахын тулд эмэгтэйчүүд зөвхөн сонирхолтой баримтат кинонд л дуртай. Тэд халуун ногоотой, шүүслэг хэрнээ амттай зүйлийг таашаадаг юм. Машин болон техник технологитой холбоотой баримтат киног үздэггүй болохоор тэднийг  баримттай бодит зүйлд дургүй гэж ойлгох нь эндүүрэл.

Эмэгтэйчүүд аливаа зүйлд нухацтай хандаж чаддаггүй
Үнэн хэрэгтээ эрчүүдэд санаагаа илүү ойлгуулахын тулд эмэгтэйчүүд янз бүрийн арга хэрэглэдэг. Эмэгтэйчүүд ярьж, ойлгуулж байж  санаагаа амраадаг. Жишээлбэл эхнэрт нөхрийн хийж байгаа зүйл таалагдахгүй эсвэл өөрийнхөөрөө хийлгэх гэж зүтгэвэл тэр үүнийгээ зуун өөр аргаар тайлбарлаж, учирласны эцэст нөхөр нь ойлгодог.   Эрчүүд эмэгтэйчүүдийг ийм хэлэмгий занд илүү дуртай байдаг. Хэрэв тэд биднийг ойлгодог бол ч.

Эмэгтэйчүүд хов ярихгүй байж  чадахгүй
Эмэгтэйчүүд нууцыг гот хадгалж чаддаггүй. Тэд төрөлхийн хов жив тараагчид гэж эрчүүд итгэдэг. Зарим нэг талаараа үнэхээр үнэн. Эмэгтэйчүүд ярих дуртай. Тэд өөрсдөд нь зугаатай байж болох бүх л зүйлсийн тухай ярьцгаадаг ч бусдыг гомдоох  санаа агуулдаггүй. Эмэгтэйчүүд  хов жив ярьцгаадаг нь бас сайн талтай. Тэдний ачаар гар утасны компаниуд дампууралгүй үйл ажиллагаагаа явуулж байдаг юм. Зөвхөн тэдний ачаар л “ Яахаас буцахгүй гэрийн эзэгтэй нар”, Хов ярьдаг охид” зэрэг телевизийн цувралууд алдаршсан. 

Эмэгтэйчүүд хамгийн удаан усанд ордог
Тэд яагаад угаалгын өрөөнд тэгж их цаг зарцуулдаг юм бол гэж гайхаж байсан уу? Хариулт нь маш энгийн. Тэдний гоо сайхандаа тэгтлээ анхаарал тавьдаг нь эр нөхөртөө, эр хүнд сайхан харагдах ганц л зорилготой.  Харин эрчүүдэд усанд ороход ердөө хэдэн минут шаардлагатай. Түүнийг уснаас гараад биеэ хатааж байгаа гэж төсөөлж байхад чинь тэр аль хэдийн сахлаа хусч амжсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн усанд ороод гарах нь хангалтгүй. Тэд хөөстэй усанд амарч, нүүрэндээ маск тавьж, массаж хийлгүүлэхийг хүснэ. Эрчүүд ч тэднийг хамгийн сайхан нь байхыг  л хүсдэг.

Эмэгтэйчүүд  бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй
Хэрэв үнэхээр сайхан бүсгүй хажуугаар зөрж өнгөрвөл түүнийг ямар сайхан бүсгүй вэ гэж хэлж яагаад болохгүй гэж. Түүнийг өмсч байгаа даашинз, гутлаа хаанаас авсан юм бол гэж нууцхан атаархах ёстой  гэж. Та ч бас түүнтэй адил болж болно шүү дээ. Харин  маш зохимжгүй даашинз өмссөн бүсгүйтэй таарвал тэд анзаарахгүй өнгөрч чадахгүй. Заавал нэг зүйл шүүмжлэл хэлдэг. Гэвч ямар нэг зүйлийн талаар сайн муу сэтгэгдлээ илэрхийлэхэд муу нь юу байх билээ.

Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхээс өөр юу ч мэддэггүй
Дэлгүүр хэсэх дуртай байдаг нь эмэгтэйчүүдийн хамгийн том дутагдал. Тэд дэлгүүрийн шилэн хоргон дахь хээнцэр даашинзыг харахгүй, худалдаж авахгүй байж чаддаггүй. Тэдний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол хэрэв тэр даашинзыг  өнөөдөр л авахгүй бол дараа ирэхэд эзнээ олчихсон байна гэдэг айдас юм. Хамгийн муу нь түүнийг шилэн хоргоны цаадахь даашинзыг авах юм сан гээд төсөөлөн зогсч байх зуур өөр хэн нэгэн өрсөж авах юм.  Хэрэв та түүнд хүслэн болоод байгаа даашинзыг нь авч өгөхгүй бол танд маш муу зүйл тохиолдож мэднэ шүү.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж