
№1402266985 Доллар юаны ханш нэмэгдээд хүндрэлтэй байна. ЗГ-с яагаад тогтвортой барьж чадахгүй байна вэ?
№1402267903 С.Оюун сайдад хандах нь. Долларын ханш өндөр болоод байна. Ихэнх банк санхүүгийнх байгууллагууд хэдэн жилийн өмнө 3 тэрбумын зээл гаргасан. Энэ зээлийг доллараар төлдөг ба долларын ханш үүнээс болж өндөр өсөөд байгаа юм. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулж тухайн зээл авсан иргэдийн өрийг тухайн үеийн ханшаар нь ТӨГРӨГӨӨР төлүүлвэл доллларын …
№1402265194 Авто машины дугаарын хязгаарлалт нь хөдөө орон нутгийн машинд хүндрэлтэй байна. Замын цагдаа нар хөдөө орон нутгийн машиныг торгоод Улаанбаатар хотын машиныг зүгээр явуулж байна. Хууль үйлчилж байгаа бол адилхан үйлчилмээр байна.
№1402269598 Засгийн газар Бензин тосны үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Доллар, вальютын ханш арай хэтэрч байна. Доллар 1800 төгрөг боллоо. Ард иргэд маш их бухимдаж байна. Энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллана уу.
№1402267739 Улаанбаатар хотын 11,000 гаруй айл өрхийн 160 гаруй толгой малыг вакцинжууллаа гэж ярьж байна. Гачууртад шүлхийн вакцин хийгдээгүй байна. Яагаад худлаа зар явуулаад байгаа юм бэ?
№1402269472 Сая нэг цагийн өмнө Computer Land-н дэргэдэх ITZONE-s Касперский антивирус CD худалдан авлаа. Худалдагчаас нь үнийг асуухад 180,000 мянга гэв. Урьд нь би энэ CD авч байсан болхоор үнэ нь хуучин хэвээр байв. Тэгээд кассан дээр мөнгөө төлөх болсон чинь 230,000 төгрөг болоод өсчихсөн байна. Долларын ханш өссөн учраас дагаж үнэ өссөн гэж тайлбарлалаа
№1402260601 Төрийн банкин дээр Монгол банкнаас эрх хүлээн авагч сууж байгаа юм байна. Зээлээ хаалгаад байраа чөлөөлүүлэх гээд гарын үсэг зуруулах гэсэн 3 хоног хүлээлээ ирдэггүй. Ажлыг нь хурдан хийлгэдэг болгож өгнө үү. Гомдолтой байна. иргэнтэй холбогдох
№1402261794 Сансарын тунелын хананд зурсан зураг нь 17 сая төгрөг болсон гэж байна. Би холбогдох хүмүүстэй очоод үнэлсэн 4 сая төгрөгөөр зурсан зураг байна. Ямар үндэслэлээр 17 сая төгрөгөөр зурсан гэж байгаа вэ? Тодорхой мэдээлэл өгнө үү
№1402269375 Төв аймгийн Газрын албаны даргын сонгон шалгаруулалт зарлагдсан. Аймгийн засаг дарга Шалгалтанд тэнцсэн хүнийг нь ажилд нь томилохгүй өөрийн ангийн хүнээ үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1402267562 Улсад хохирол учруулаагүй шороо хулгайлсан хүүхдүүдэд 5 жил өгч байна. Хууль хяналтынхан хүний эрхийг хэтэрхий их зөрчиж байна.
№1402267926 Замын-Үүдэд урт шинэ авто зам тавьсан. Одоо энэ зам эвдрээд дууслаа. 100 тоннтой ачаа ачсан машинууд байнгын зорчиж байна. Энэ газарт замын пүү тавих, машины тонны хязгаар тавьж өгч анхаарал хандуулах хэрэгтэй байна гэжээ.