
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны ерөнхий төлөвлөлтөнд суулгаад байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотод хаана унадаг дугуйн зам баривал зохистой талаарх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэг энэ сарын 28-ны өдөр МЗХ-ны байранд олох ажээ. Хэлэлцүүлэгт тус холбооноос гадна Эдийн засгийн хөгжлийн яам, Гудамж төсөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн төлөөлөл, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг байгууллагууд оролцох юм байна.