
Фото: Jane"s
Jan’s агентлагийн мэдээлснээр, туршилтад орсон шинэ загвар нь ийм маягийн онгоцнуудын үйлдвэрийн дамжлагын шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Өмнөх загваруудаас шинэ онгоцны агаар соролтын төхөөрөмжийг зохиомжийг өөрчилсөн байгаа нь даралтыг тэгш тараах чанарыг сайжлуулахад чиглэгдсэн байх. Мөн сүүлнүүдийн өнцгийг өөрчилсөн ба дугуй болон бөмбөг тээх зайн хаалганууд арай товгор болжээ. Энэ бүгд нь онгоцны үл үзэгдэх боломжийг дээшлүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэв. Мөн шинэ загвар нисгэгчийн бүхээгийн шинэ зохиомжтой болов.
Туршилтын загварт онилох шинэ цахим төхөөрөмж нь радиолокацийн станцын ард онгоцны урд хэсэгт байрлажээ. Сөнөөгч хэт улаан туяаны сенсортай болсон байна. J-20 онгоцонд байг илрүүлж барих цахим-оптик ба хэт улаан туяаны систем хэрэгжих бололтой. Ийм системээр Америкийн ирээдүйтэй гэх F-35 Lightning II сөнөөгч онгоцнууд тоноглогджээ. Газрын туршилтад орсон J-20 сөнөөгчийн талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй.

Фото: lt.cjdby.net
Сөнөөгч онгоц J-20 нь их биетэй нь нэгдмэл өндөрт байрласан гурвалжин маягийн далавч бүхий аэродинамикийн “нугас” схемээр бүтээгджээ.Их биеэр эргэх сүүл нь хоёр тийш нилээн их налуу өнцөгтэй. Хөдөлгүүрүүд нь далавч дор байласан. J-20 сөнөөгчийн техникийн үзүүлэлтүүд нууц. Хятадын тав дахь үеийн шинэ онгоцны загварын туршилт 2011 оны нэгдүгээр сараас эхэлжээ. Өнгөрсөн оны сүүл хүртэл «2001», «2002» дугаартай загварууд туршигдаж байлаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард J-20 сөнөөгчид зориулсан шинэ хөдөлгүүрийг хамтран бүтээх талаар Хятад, Орос хоёр хэлэлцээр хийсэн мэдээлэл гарч байлаа. Хятадын шинэ сөнөөгч одоогоор оросын АЛ-31Ф эсвэл АЛ-41Ф ба хятад WS-10A хөдөлгүүртэй нисч байгаа.