Оюуны өмчийг дээдэлж, телевизүүд өөрсдөө чанартай контент бэлтгэхийн тулд хэрхэн ажиллах, ямар зарчмыг баримтлах талаар хэлэлцэж буй тус арга хэмжээний зохион байгуулагчаар Юнител групп ажиллаж байна. Тэд оюуны өмчийг ямагт дээдлэн Юнивишнийн IPTV-ийнсувгууд болон Видео сандаа байршиж буй бүх бүтээлүүдийг оюуны өмчийн эрхтэйгээр үзэгчиддээ хүргэдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ ч утгаараа чуулганы үеэр Юнител группын Контент Хөгжил Төлөвлөлтийн албаны захирал Г.Барс “IPTV ба телевиз хоорондын одоогийн хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавих юм.
Гадаадын томоохон контент үйлдвэрлдэгчид хүрэлцэн ирсэн тус арга хэмжээний үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа хөгжүүлж, дэлхийд тэргүүлж буй шилдэг контентуудыг авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. Тус чуулган хоёр өдөр Blue sky tower-ийн хурлын танхимд үргэлжилнэ.