Януковичийг Гаагад шүүлгэхээр парламент шийдлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Януковичийг Гаагад шүүлгэхээр парламент шийдлээ

Виктор Янукович.
Фото: Сергей Гунеев / РИА Новости

Украины парламент Гаагийн олон улсын эрүүгийн шүүхийн төрийн дээд тушаалтнуудын хүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэргийн хууль зүйг хүлээн зөвшөөрөв. Энэ мэдэгдлийн төлөө 324 депутат санал өгөв.

Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцлийн ажиллагааны үеэр иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хариуцлагад татахыг парламент шүүхээс хүслээ. Олон улсын шүүх  Украинаас  эрүүгийн хэрэг үүсгэх гомдлыг аваагүй байна гэжээ.

Парламентын баталсан баримтад 2013 оны арваннэгдүгээр сарын 30-наас 2014 оны хоёрдугаар сарын 22 хүртлэх эсэргүүцлийн ажиллагааны үеэр  үйлдсэн албан тушаалтнуудын бүх гэмт хэргийг  шүүхээр мөрдөн шалгах депутатуудын хүсэлт  орсон байна. Хууль тогтоогчид сөрөг хүчин цагдаа нарын мөргөлдөөн олон тооны  хохиролд хүргэсэн. Мөн эсэргүүцэгчдийг  тамлан зовоосон зэргийг  санууллаа. Жишээ болгон тэд эсэргүүцэгчдийн нэгийг нүцгэлэн доромжилж байсан  видео бичлэгийг  анхааруулав.

Парламентын дэд дарга Руслан Кошулинский ярихдаа, Украины Ерөнхий прокурорын газраас Януковичид эрүү үүсгэхээр материал бэлтгэж эхэлсэн гэлээ. Мөн түүнийг эрэн сурвалжилж эхлээд байна. Парламент хоёрдугаар сарын 22-нд Януковичийг албан тушаалаас нь чөлөөлсөн байв. Харин Янукович  тэр шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд зугтан нуугджээ.

Януковичийн өргөөнөөс Иван Федоровын «Апостол» олдлоо

Виктор Януковичийн хаяад зугтсан «Межигорье» (Киев муж) өргөөнөөс нь ховор номнууд олдлоо.

Ховор номуудын дотор Иван Федоровын  1574 онд Львов хотод хэвлэсэн шашны «Апостол» ном байв. Тэр нь Украины нутаг дэвсгэрт хадгалагдан үлдсэн хамгийн эртний ном юм. Мөн Иннокентий Гизелийн 1680  оны «Минея  общуя», 1654 оны Михаил Слезкийн «Апостол»  зэрэг номнууд олджээ.

Эдгээр номууд улсын музейн сан хөмрөгт  хадаглагдах ёстой. Гэтэл тэднийг зүгээр л хулгайлсан бололтой хэмээн  мэргэжилтнүүд үзэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж