Нээлттэй сэтгэлгээтэй байх нь

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Нээлттэй сэтгэлгээтэй байх нь

Нээлттэй
байна гэдэг нь шинэ болон янз бүрийн санааг бодож үзэх буюу хүлээж авахад бэлэн
байх гэсэн үг юм. Энэ нь шинэ туршлага, санаанд уян хатан, дасан зохицох
чадвартай байна гэсэн үг.

Нээлттэй сэтгэлгээтэй байх нь шүүмжлэлт болон учир шалтгаант сэтгэлгээний бас
нэгэн үр дүнтэй зүйл гэсэн үг.

Бид тасралтгүй өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, бид аливаа зүйлсийг харахдаа шинэ туршлага, шинэ арга барилд
нээлттэй хандах ёстой. Хэрэв бид нэг байрандаа байсан бол интернэт, гар утас,
дижитал аппарат, айпод гэх мэт бидний амьдралыг хялбар бөгөөд сонирхолтой
болгож байгаа гайхалтай шинэ технологиудыг нээж чадахгүй байх байсан шүү дээ.
Нээлттэй хүмүүс шинэ мэдээ, баримтыг хүлээн авч, үзэл бодлоо өөрчлөхөд бэлэн
байдаг. Харин нээлттэй биш, өөрчлөлтийг эсэргүүцдэг хүмүүс амьдралдаа урам зориггүй,
сэтгэл хангалуун бус байдаг.

Хэрэв бид мэдэж байгаа зүйлсээрээ өөрсдийгөө хязгаарлаж, өнгөрсөнтэйгээ
зууралдах юм бол улам бүр сэтгэл гонсойх болно.
Нийгэм бүхэлдээ либералчлагдаж, хэдэн жилийн өмнө хүлээн зөвшөөрөгдөггүй байсан
зүйлс одоо хүлээн зөвшөөрөгдөж байна.

Хэрэв бид нэг ижил арга барилыг маргааш нөгөөдөр ч ашигласаар байх юм бол тэр
хирээрээ уйтгартай, урам зориггүй болж, оюун санааныхаа чадварыг бууруулна.
Нөгөө талаас нь авч үзэх юм бол бид аливаа зүйлсийг харах арга барилыг эрж хайж,
оюун санааныхаа чадварыг сайжруулж, амьдрал илүү гайхалтай гэдгийг мэдэрч,
туршлагаа сайжруулах болно.

Нээлттэй байх нь бидэнд асуудлаа шийдэхэд тусална. Нэгдүгээрт, биднийг асуудлыг
олон талаас нь харах боломжийг олгоно. Үүний дараа бидний мэдлэг илүү тэлж,
асуудлыг шийдэх аргуудыг олно. Бид өөрсдөндөө илүү их санал бодол, илүү дээр
шийдлүүдийг олбол тэр чинээгээрээ бидэнд үр дүнтэй.
Эцэст нь хэлэхэд нээлттэй байх нь бидний мэдлэгийн хүрээг тэлж, бусдаас
ялгаатай, илүү их эрч хүчтэй, сонирхолтой хүмүүс болоход туслах болно.

     Нээлттэй хүмүүс:

  • Бусдыг илүү сайн хүлээн
    зөвшөөрч, буруу ойлголцол бага байна
  • Амьдралынхаа ихэнх хэсэгт
    өөдрөг байна
  • Тэд өөрчлөлтөнд нээлттэй
    ханддаг учраас стресс багатай байдаг
  • Асуудлыг шийдвэрлэхдээ сайн
    байдаг
  • Илүү их суралцахыг хүсдэг
    учраас илүү сонирхолтой байдаг.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж